Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яам агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын утааг багасгах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцаар барилгажуулах ажлыг дэмжих зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Канад улсын модон каркасан барилгын технологийг нэвтрүүлэх, таниулах төслийг хэрэгжүүлж эхлээд байна.Орчин үеийн модон каркасан барилгын технологийг нэвтрүүлэх, таниулах төсөл ШУТИС-ын Ой Модны Сургалт Судалгааны Хүрээлэн дээр хэрэгжиж байна. Төслийн хүрээнд хүрээлэнгийн эзэмшил газар модон каркасан барилгын технологиор загвар хоёр байшин 2008 онд баригдсан. Загвар байшинг олон нийтэд үзүүлэн, модон каркасан барилгын технологийн талаар мэдээлэл өгөх, шинэ норм дүрмийг сурталчилах, сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа байнга явагдаж байдаг.
Загвар байшингууд баруун дөрвөн замаас бөмбөгөр худалдааны төв орох замд байрлаж байгаа.
Цагийн хуваарь: Даваа-Баасан 09.00-18.00
Загвар байшингуудыг ирж сонирхсон хүмүүсийн нэр, утасны дугаараар сар болгон азтан шалгаруулдаг.
Загвар байшингуудыг ирж сонирхсон хүмүүсийн нэр, утасны дугаараар сар болгон азтан шалгаруулдаг.









