Дэлхийн олон улс оронд энэхүү технологийг нэвтрүүлж, норм, дүрмийг боловсруулан мөрдөж байгаа хэд хэдэн шалтгаан байдаг. Тухайлбал Япон улсад энэ технологийг нутагшуулах болсон гол шалтгаан нь газар хөдлөлтөнд хамгийн тэсвэртэй болохоор юм. Харин монгол орны хувьд дулаан алдагдал багатай учраас эрчим хүчний хувьд хэмнэлттэй хүйтэн, сэрүүн уур амьсгалтай нөхцөлд илүү тохиромжтой.
Page 1 of 7