МОДОН АРАГ БҮТЭЭЦТЭЙ БАРИЛГАД АШИГЛАЖ БАЙГАА ҮНДСЭН МАТЕРИАЛУУД


Модон материал SPF стандартын зүсмэл материалууд

 Хатаалгын камерт хатаасан зүсмэл материал нь хөнгөн, бат бөх олон зориулалтаар ашиглагддаг, модон каркасан барилгын үндсэн түүхий эдийн нэг юм. Канад улсын зүсмэл модон материалууд нь ангилагдсан, стандартын хэмжээ, чанарын тэмдэгтэй байдаг. Барилгын норм дүрмийн шаардлагыг хангасан зүсмэл материалууд нь чийгнээс үүдэлтэй хагарах, цуурах зэрэг гэмтэл согог үүсдэггүй учир бат бөх, удаан эдэлгээтэй.

 

Барилгын үндсэн хийцэд ашиглагдаж байгаа зүсмэл материалуудын чанарын тэмдгийг ихэвчлэн нүдэнд харагдахуйц байрлалтайгаар барьж угсардаг. Энэ нь барилгын ажлын шат бүрийг мэргэжлийн хяналтын албаныхан хянаж шалгахад хялбар байдаг. Түүнчлэн барилгын стандарт, норм дүрмийг бүрэн хангасан материал хэрэглсэнээрээ аюулгүй, бат бөх, удаан эдэлгээтэй барилга болж чадна.

 

Стандартын зүсмэл модон материал

 

 OSB (oriented strand board) зоргодосон хавтан

OSB хавтан нь 1978 оноос дэлхийн зах зээл дээр нэвтэрч эхэлсэн Канад улсад үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн. Модны зоргодосыг парафин, давирхайтай хольж өндөр температурт шахаж үйлдвэрлэдэг. OSB хавтан нь хоорондоо перпендикуляр байрлах 3-4 үе давхаргаас бүрддэг. Модны зоргодос, давирхай зэрэг байгалийн гаралтай түүхий эдээр хийгддэг тул хүний биед ямар нэг хор нөлөөгүй.

 

Зоргодсон хавтангийн бүтэц

OSB зоргодсон хавтан нь өндөр хяналтан доор технологийн нарийн горимын дагуу ус чийгэнд тэсвэртэй давирхай, цавуу ашиглан үйлдвэрлэгддэг учраас барилгын чанарын стандарт, нормийг бүрэн хангаж чаддаг. Иймээс Канад улсад үйлдвэрлэгдсэн OSB  дээр тухайн бүтээгдэхүүний стандартийн үзүүлэлтүүдийг харуулсан чанарын тэмдэг байдаг.

 

 

 

 

 

 

OSB Зоргодсон хавтангийн давуу талууд:

  • Ус чийгэнд тэсвэртэй
  • Дулаан алдалт бага
  • Дуу чимээ тусгаарлалт сайн
  • Шахалт сайтай тул цохилтонд тэсвэртэй
  •  Хэв гажилтанд

 

Гипсэн хавтан Өнгөлгөө

Модон каркасан барилгын дотор талын хананд гипсэн хавтанг хамгийн өргөн хэрэглэдэг. Энэ нь дотор талын заслын ажил хийхэд тэгш, толигор гадаргуу болохоос гадна галд тэсвэртэй материал юм. Галд тэсвэртэй гипсэн хавтан нь барилгын дотор гал гарсан тохиолдолд галыг модон хийцрүү тархахаас хамгаалж байдаг.

Европийн зах зээлд томоохон байр суурь эзлээд зогсохгүй дэлхийн хэмжээний барилгын материалын шилдэг компаниудын нэг болтлоо хөгжсөн "Knauf" фирмийн гипсэн хавтан нь чанарын шаардлагыг бүрэн хангаж чаддаг.