Өргөтгөж, өөрчлөхөд хялбар

1. Зохион бүтээгчид, барилгачид төдийгүй оршин суугчид модыг ашиглан байгаль орчинд ээлтэй, архитектор дизайны сайн шийдэл бүхий удаан эдэлгээтэй олон төрлийн хийцүүдийг зохион бүтээдэг.

2. Орчин үеийн модон хийцтэй барилгын технологи нь барилгын олон төрөлд ашиглагддаг. Тухайлбал:

- Нэг болон олон айлын сууц

- Амралт сувиллын газар

- Сүм, дуган

- Сургууль, орон нутгийн төв, эрүүл мэндийн газар гэх мэт олон нийтийн барилгууд

- Үйлдвэр болон агуулах


3. Орчин үеийн модон каркасан барилга нь уян хатан чанартай өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүд нэмэгдэх, амьдралын шаардлага өөрчлөгдөхөд уг байшинг өргөтгөх, олон өрөөтэй болгох боломжтой.


4. Судалгаагаар бүх төрлийн барилгуудад модыг ашигласан нь батлагдсан байдаг ба зохион бүтээгчид, барилгачид модны бат бөх чанарт дуртай байдаг.. Модон каркастай барилгыг барих, өөрчлөхөд хялбар байдаг хэдий ч барилгын бусад материалыг ашиглаж бүрэн гүйцэд болдог.

А. Орчин үеийн модон каркасан барилгын технологи нь барилгын бусад төрлүүдээс өртөг бага. Мөн түүнчлэн жилийн ямар ч улиралд, богино хугацаанд барих боломжтой учраас Монгол орны нөхцөлд тохиромжтой юм.

5. Жишээ болгож загвар хоёр байшингийн план зургийг харуулав.


45 метр кв талбайтай байшингийн загвар

- Угаалгын өрөө, гал тогоо, том/зочны өрөө, унтлагын өрөө

- Банны өрөө/ бохирын холболтгүй бол угаалгын өрөө

- Гал тогоо болон хооллох өрөө

- Энэ байшинг сунгаж өрөө нэмэхээс гадна давхар болгож өргөтгөх боломжтой

- Эрчим хүч болон дулааны хэмнэлттэй

- Байшингийн үнэ: ойролцоогоор 1м2 ≈ 450$

Өргөтгөсөн 112 метер кв талбайтай 2 давхар байшингийн загвар

- Дээд давхарыг том хийх боломжтой

- Доод давхарт 2 унтлагын өрөө, дээд давхарт 2-3 өрөө

- 2 банны/ угаалын өрөө

- Гал тогоо болон хооллох өрөө

- Эрчим хүч болон дулааны хэмнэлттэй

- Байшингийн үнэ: ойролцоогоор 1м2 ≈ 550$

Энэхүү загвар байшингийн төсөл нь Монголын Барилга, Хот Байгуулалтын Яам, ШУТИС, Канадын Ойн Шинэчлэлийн хөрөнгө оруулалт байгууллагын хамтын ажиллагааны дүнд хэрэгжиж байгаа.

- 2 банны/ угаалын өрөө

- Гал тогоо болон хооллох өрөө

- Эрчим хүч болон дулааны хэмнэлттэй

- Байшингийн үнэ: ойролцоогоор 1м2 ≈ 400$

Энэхүү загвар байшингийн төсөл нь Монголын Барилга, Хот Байгуулалтын Яам, ШУТИС, Канадын Ойн Шинэчлэлийн хөрөнгө оруулалт байгууллагын хамтын ажиллагааны дүнд хэрэгжиж байгаа.