Эдэлгээ урттай

Мод бол бат бэх, хэмнэлттэй, хэрэглэхэд хялбар, үзэмжтэй байдгаараа
хамгийн эрэлт ихтэй барилгын материал болдог.
Мод бол маш удаан эдэлгээтэй.
Зүүн Өмнөд Азийн сүм хийдүүдээс эхлээд Норвегийн Стэйвийн сүм, улмаар 17-р зууны үе
Хойд Америкт баригдсан барилгууд мод ямар их удаан
эдэлгээтэй болохыг батлан харуулж байна.

 

Дэлхий даяар модон материал нь олон төрлийн барилгад хамгийн тохиромжтой барилгын материал байсаар ирсэн. Модыг орон сууцны зориулалттай уламжлалт байдлаар хэрэглэдэг хэдий ч дэлхийн олон оронд үйлчилгээний, олон нийтийн, амралт сувилалын болон үйлдвэрийн барилгуудад ашигласаар байна.

Барилгачид модыг олон зориулалтаар ашиглагддаг, удаан эдэлгээтэй, хүрээлэн буй орчинд бага нөлөө үзүүлдэг мөн эдийн засгийн хэмнэлттэй зэрэг чанаруудаар нь таашаадаг. Модлогийн бүтэц нь интерьерийн шийдэлд нэн тохиромжтой. Модон барилгын хийц тус бүрийг хийх, суурилуулах, барихад хугацаа бага шаарддаг төдийгүй барилгын талбай дээр цөөн хүн ажилладаг.

Өдгөө Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд, Оросын холбооны улс мөн Ирландаас Герман, Англиас Швед, Норвег, Финлянд хүртэлх Европи даяараа бүгд модон барилга барьж байна.

Сүүлийн үед Хятад, Тайвань одоо Монголд орчин үеийн модон каркастай барилгын норм дүрэм зөвшөөрөгдсөн, энэхүү шинэ модон барилгын олон талын ашигтай давуу талууд улам бүр танигдсаар байна.

Зохион бүтээгчид мөн барилгачид хийц, хэмжээний өргөн сонголт бүхий эдийн засгийн хэмнэлттэй орчин үеийн модон каркастай барилгын технологийн уян хатан чанарт илүү найдаж байна.

Энэхүү загвар байшингийн төсөл нь Монголын Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яам, ШУТИС, Канадын Ойн Шинэчлэлийн хөрөнгө оруулалт байгууллагын хамтын ажиллагааны дүнд хэрэгжиж байна.