Эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлсэн, гадна болон доторх агаарын чанар сайн

 

1. Эрчим хүчний хэрэглээг бууруулах бүтээц маш хэрэгтэй байдаг. Эрчим хүчний зардал өсөхийн хэрээр гэр доторх агаарын чанарыг сайжруулах, газны хэрэгцээг хязгаарлах зэрэг шаардлага дэлхий дахинд гарсан. ±40 хэмийн бүсэд орших дэлхийн аль ч нутагт нэг болон олон айлын орон сууц барих хамгийн оновчтой сонголт нь орчин үеийн модон хийцтэй барилга байдаг.

2. Модон материал нь дулаан хадгалах асар өндөр чанартай ба төмрөөс 400 дахин, бетоноос 15 дахин их. Модны эсийн бүтэц нь хөндий гуурс хэлбэртэй байдаг ба энэ нь халуун хүйтнийг зохицуулах чадварыг хягаарлаж өгдөг. Төмөр ба бетон нь хатуу чанартай бөгөөд дулааныг маш хурдан алддаг.

А. Монголд дулаалга сайтай орчин үеийн модон каркасан барилгыг нэвтрүүлснээр шинэлэг, өртөг багатай халаалтын систем хэрэглэх боломжийг олгож таны мөнгийг хэмнэнэ. Оршин суугчид эрчим хүчний зардлаа хэмнэж, жилийн ямар ч улиралд тав тухтай, дулаан амьдрах болно.  

3. Орчин үеийн модон каркасан барилга нь дулаалахад хялбар ба төмөр, бетонон барилгуудаас бага дулаалга шаарддаг. Байшинг бүхэлд нь нэгд нэгэнгүй дулаалгын материалаар чигжих, хаалга цонхны хэсгийг илүү нарийвчлан дулаалах хэрэгтэй бөгөөд ингэснээрээ агаарын урсгалаар алдагдах дулааныг бууруулдаг. Орчин үеийн модон барилгын технологи, дулаалга зэрэг нь өвөл нь дулаан, зун сэрүүхэн байлгах боломжийг олгоно. Ингэснээрээ цахилгааны зардлыг багасгах боломжтой юм.

Б. Дулаалга сайтай модон каркастай байшинд санал болгох халаалтын эх сурвалжууд нь битүү шаталттай зуух, пропан газан систем, эрчим хүчний хэмнэлттэй, зардал багатай электрон халаалтын систем зэрэг болох бөгөөд энэ нь шөнийн цахилгааны зардал багатай үед цэнэглэж аваад үнэ ихтэй өдрийн цагаар хадгалсан дулаанаа хэрэглэдэг байх боломжтой.

4. Тос, газ, нүүрс мөн боловсруулаагүй мод зэрэг түлшүүд нь хүлэмжийн хийн ялгаруулалт ихтэй байдаг учраас агаарын чанарт сөргөөр нөлөөлдөг. Эдгээр түлшны хэрэглээг бууруулснаар байшин доторх агаарын чанарыг сайжруулахаас гадна өвлийн улиралд агаарын бохирдлыг бууруулж эрүүл амьдрах орчинг бий болгодог.

5. Энэхүү загвар байшингийн төсөл нь Монголын Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яам, ШУТИС, Канадын Ойн Шинэчлэлийн хөрөнгө оруулалт байгууллагын хамтын ажиллагааны дүнд хэрэгжиж байгаа.